Bobcat - Түүхэн замнал

17.July.2014

“Bob cat” компаний бий болсон түүхийг авч үзвэл 1947 онд байгуулагдсан “Melroe Manufacturing”компанитай салшгүй холбоотойбайдаг. Тийнхүү бүтэлгүйтсээр буй фермерүүдийн санал гомдлыг харгалзан үзэж бага оврын ачигч /жолоодлогот/ машиныг анхлан бүтээжээ. Чухамдаа фермерүүд төрөл бүрийн газар, талбайд ашиглаж болохуйц авсаархан, талбайн ойролцоох элдэв мод, саадыг зайлуулахуйц хүчин чадалтай төхөөрөмжийг хүсч байсан.

 

 Өнөө үед “bobcat”компани нь маш олон төрлийн тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэж байна. Тухайлбал ачигч урьдын адил үйлдвэрлэхийн зэрэгцээ экскаватор, алсын зайнаас өргөгч, ойр зуурын хэрэгцээний туслах тээврийн хэрэгсэл зэргийг зах зээлд гаргаж буй билээ. Мөн bobcat нь төрөл бүрийн дагалдах эд анги, нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээр эд анги, нэмэлт хэрэгслийн тусламжтайгаар ачигч, экскаватор зэрэг төхөөрөмжүүд олон талт, улам боловсронгуй болохын хамт газар тариалан эрхлэх, талбай хагалах, тохижолт хийх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг явуулах боломжтой болж байна.

 

 

LYNX POWERCORE - Танилцуулга

17.July.2014

Линкс Поверкоре ХХК нь 2009 онд 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан юм. Манай компани нь уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, зам, гүүр гэх зэрэг дэд бүтцийн салбаруудад дэвшилтэт технологи болон зуу гаруй жилийн  түүхт чанартай тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсдаа нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан билээ. 2010 онд Doosan Benelux корпорацитай Америкийн BOBCAT брэнд, Doosan Infracore Portable Power буюу Ingersol Rand брэндийн  Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон юм. Бид оруулж ирж байгаа брэндүүдийг Монгол орны цаг уурын онцлогт тохируулахаас гадна түнш байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагын  дагуу, цаг хугацаа, ажиллах хүч, эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд богино хугацаанд нийлүүлж байна.

 

 

Sika брендийг танилцуулж байна

17.July.2014

Сика брэнд нь 1910 онд үүсгэн байгууллагдсан Дэлхийд барилгын салбарт тэргүүлэгч компани юм. Бетоны нэмэлт, дээвэр, шал, чигжээс, шавардлага, уснаас хамгаалах зэрэг барилгын бүхий л төрлийн материал үйлдвэрлэгч билээ.

 

 

 

 

LYNX POWERCORE

Bobcat

Та бүхэн манай доорх төхөөрөмжтэй танилцана уу. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол манай гэрээт борлуулагчидтай холбоо барина уу.

Цэс